Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: 13. Олон хэмжээст координатын шинжилгээ
Агуулга: цэгийн координат сэргээх, огторгуйн хэмжээс сонгох, хувьсагчдын масштабын ялгаатай байдлын нөлөөг зайлуулах
Хугацаа: 4 сарын 26 07:40 — 5 сарын 17 07:40



  1. Олон хэмжээст координатын шинжилгээ хийхэд ямар мэдээлэл шаардлагатай вэ?


  2. $n$ удаагийн туршилтын үр дүнгээс тогтох өгөгдөл дэх $p$ ширхэг хувьсагчид дунд зэргийн шугаман хамааралтай бөгөөд тэдгээрийн аль нь ч тогтмол биш бас түүврийн элементүүд шугаман хамааралгүй байг. Тэгвэл олон хэмжээст координатын шинжилгээний явцад гарч ирдэг хувийн утгуудын хэчнээн нь эерэг утгатай байх вэ?


  3. Өгөгдсөн зайн матрицаас хөөж олсон $B$ матрицын хувийн утгуудын 3 нь тэгээс их байв. Тэгвэл cmdscale() функцийн k аргументаар хэд гэсэн утга дамжуулж болох вэ?


  4. Олон хэмжээст координатын шинжилгээний хувьд зайн матриц олохоос өмнө өгөгдөл дэх хувьсагчдын масштаб адил эсэхийг анхаарч зохих хувиргалт хийнэ.


  5. Олон хэмжээст координатын шинжилгээг ямар зорилгод ашиглах вэ?

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.