Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: 6. Гол хэсгийн шинжилгээ
Агуулга: максимал дисперстэй ортогнал чиглэлүүд буюу гол хэсгүүд, санамсаргүй векторын өргөтгөсөн дисперс, масштабын нөлөө, Кайзерын дүрэм, гол хэсгүүдийг тайлбарлах нь, түүврийн матрицын сингуляр утгын задаргаа, гол хэсгүүд дээрх санамсаргүй хуввьсагчдын проекц ба оролцоо, гол хэсгүүд дээрх түүврийн элементүүдийн проекц ба оролцоо
Хугацаа: 3 сарын 10 07:40 — 3 сарын 31 07:40



  1. Дунд зэргийн корреляц хамааралтай хоёр хувьсагчаас тогтох өгөгдөл дээр гол хэсгийн шинжилгээ хийх болов. Хамгийн эхний гол хэсгийн чиглэл нь уг хоёр хувьсагчийн хамаарлыг илэрхийлсэн регрессийн шулууны чиглэлтэй адил байх уу?


  2. Гол хэсгүүд ...


  3. Хамтдаа хамааралгүй санамсаргүй хувьсагчид дээр гол хэсгийн шинжилгээ хийж болох уу?


  4. Тухайн нэг гол хэсэг чухам ямархуу утга агуулгатай хүчин зүйлийг төлөөлж буйг тогтоохдоо ...


  5. Хэмжүүрийн өөр өөр нэгжээр илэрхийлэгдсэн хувьсагчдаас тогтох өгөгдөл байв. Тэгвэл гол хэсгийн шинжилгээ хийхдээ ...


  6. $$\Sigma= \begin{pmatrix} 1 & \rho \\ \rho & 1 \end{pmatrix}, \quad 0<\rho<1$$ ковариацийн матрицтай $X=(X_1,X_2)^T$ хоёр хэмжээст санамсаргүй вектор дээр гол хэсгийн шинжилгээ хийв. Хэрэв $X_1$ хувьсагчийг $cX_1$ гэж хувиргавал шинжилгээний үр дүн хэрхэх вэ?

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.