Статистик програмчлалын R хэл

МУИС-ийн Статистик хөтөлбөрийн STAT305 хичээлийн цахим хуудас


Энэхүү хичээлийг амжилттай судалснаар R хэлний цогц ойлголттой болохын зэрэгцээ R програмыг бие даан гүнзгийрүүлэн судлах, статистик өгөгдөл дээр ашиглаж шинжилгээ хийх, статистик тооцоолол болон машин сургалтын програм хөгжүүлэхэд шаардагдах програмчлалын суурь мэдлэг чадвар эзэмших, мөн код бичиж ажиллуулдаг өөр бусад статистикийн болон математикийн програмуудтай ажиллахад шаардлагатай суурь зарчмуудыг ойлгох зэрэг ач холбогдолтой.

СэдэвАгуулга
1УдиртгалR хэл болон R програмын талаар цэгцтэй, зөв ойлголт, суулгах болон ажиллах тухай анхны мэдэгдэхүүн
2R хэл дээрх програмчлалын суурь ойлголтR хэлний нөөцөлсөн үгс, объект нэрлэх зарчим, машины эпсилон, нэрийн огторгуй болон бусад зайлшгүй мэдэх шаардлагатай чухал суурь ойлголтууд
3Өгөгдөлд холбогдох объектын төрлүүдӨгөгдөлд холбогдох объектын төрлүүд, тэдгээрийн бүтэц, үүсгэх байдал болон элемент уруу нь хандах аргууд
4Өгөгдөл импортлох болон экспортлох, өгөгдлийн сантай холбож ажиллахR програмд өгөгдөл оруулах болон гаргах, өгөгдлийн сантай холбож ажиллах, ҮСХ-ны 1212.mn нээлттэй мэдээллийн онлайн сервисийн API-гаас мэдээлэл татах NSO1212 багцын хэрэглээ
5Өгөгдөлтэй ажиллахСтатистик өгөгдөлтэй ажиллах явцад хэрэглэдэг үндсэн 11 үйлдлийг R програм дээр хийх тухай
6Өгөгдөлтэй ажиллахСтатистик өгөгдөлтэй ажиллах явцад хэрэглэдэг үндсэн 11 үйлдлийг R програм дээр хийх тухай
7Оператор, нөхцөлт тушаалR хэлний үндсэн операторууд, тэдгээрийн ажиллах зарчим, операторуудын ажиллах дэс дараа, бүлэг тушаал, нөхцөлт тушаал програмчлахад ашиглах оператор болон функц
8ДавталтДавтагдах тушаал програмчлахад ашиглах оператор болон функц
9Функц, хувьсагчийн үйлчлэх хүрээФункц зарлах, функцийн аргумент, аргументын анхны утга, функцийн буцаах утга, функц дуудах, функц болон хувьсагчийн үйлчлэх хүрээ, хувьсагч дуудах зарчим
10R хэл дээрх програмчлалАлгоритм зохиох болон R хэл дээр програм бичих тухай үндсэн ойлголт
11Алдааны эргэн тойрондR хэлний алдааны түвшин, алдаа үүсгэх, алдаа боловсруулах, зарим нийтлэг алдааны шалтгаан, алдаанаас сэргийлэх тухай
12R хэл дээрх програмчлалR хэл дээр програм бичих тухай нэмэлт ойлголт болон жишээ
13R хэл дээрх програмчлалR хэл дээр оновчтой, үр ашигтай код бичих тухай, практик туршилт
14Класс ба объектОбъектын классын тухай ойлголт, ерөнхий (generic) функц, R хэлний классын системүүд, S3 класс
15Класс ба объектS4 болон Reference классууд, классын удамшил
16Багц хөгжүүлэлтR хэлний багцын бүтэц зохион байгуулалт, багц үүсгэх, хөгжүүлэхтэй холбогдох үндсэн ойлголт