Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Магадлал ба статистик
Сэдэв: 12. Тархалтын параметрийн статистик үнэлэлт
Агуулга: Тархалтын хуулийн тухай таамаглал дэвшүүлэх, гистограмм, тархалтын параметр үнэлэх тухай, моментын арга, үнэлэлтийн хазайлт болон үнэлэлтийн дундаж квадрат алдаа, параметрийн итгэх завсар буюу завсран үнэлэлт
Хугацаа: 4 сарын 19 07:40 — 5 сарын 10 07:40



  1. Нарийвчлал нь магадлалаар хэмжигддэг үнэлэлт аль вэ?


  2. 1 итгэх магадлалтай итгэх завсар ерөнхийдөө ...


  3. Дискрет санамсаргүй хувьсагчийн эх олонлогоос авсан статистик түүвэр дэх 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7 утгуудын давтамж харгалзан 8, 7, 4, 3, 0, 2, 0, 1 бол тус хувьсагчийн тархалтыг юу гэж таамаглавал зохих вэ? Жич: Өгсөн давтамжийн мэдээллийг R програм дээр plot(x = 0:7, y = c(8, 7, 4, 3, 0, 2, 0, 1), type = "h") тушаалаар дүрсжүүлэн харж болно.


  4. Гамма тархалтын параметрийг моментын аргаар үнэлэх болсон гэе. Тэгвэл хэдэн момент ашиглах шаардлагатай вэ?


  5. Тасралтгүй санамсаргүй хувьсагчийн тархалтын нягтын хэлбэрийг R програмд оруулсан өгөгдөлд тулгуурлан харахад ... функц ашигладаг.


  6. Үнэлэлтийн стандарт алдааг ямар үнэлэлтийн хувьд авч үздэг вэ?

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.