Магадлал ба санамсаргүй процесс

Электроник болон холбооны инженер мэргэжлээр суралцаж буй оюутнуудад магадлал, санамсаргүй хувьсагч, санамсаргүй процесс, статистикийн үндсэн мэдлэг олгох зорилготой хичээл


СэдэвАгуулга
1Санамсаргүй хувьсагч, түүний тархалтЭлектроник болон холбооны инженерчлэл дэх магадлалын хэрэглээ, магадлалын огторгуйн математик загвар, санамсаргүй хувьсагч, магадлалын нягтын функц, жигд тархалт
2Дундаж болон дундаж квадрат хазайлтСанамсаргүй хувьсагчийн математик дундаж болон дундаж квадрат хазайлт, стандарт хазайлт, момент үүсгэгч функц, Пуассоны болон геометр тархалт, Пуассоны томьёо, үзэгдэл болон санамсаргүй хувьсагчдын хамааралгүйн чанар
3Тархалтын функцСанамсаргүй хувьсагчийн тархалтын функц, тархалтын функц ба нягтын функцийн уялдаа холбоо, тархалтын квантил, математик дунджийн чанар, илтгэгч болон хэвийн тархалт, хэвийн тархалттай санамсаргүй хувьсагчийн шугаман хувиргалт, Муавр-Лапласын локал болон интеграл томьёо
4Инженерчлэл дэх хэрэглээ: Найдвартай байдал ба саатлын эрчимСистемийн найдвартай байдал буюу наслалт, нөхцөлт магадлал, нөхцөлт тархалт, илтгэгч тархалтын санамжгүй байдал, саатлын эрчим, найдварын функц ба Kaplan-Meier-ын муруй, Вейбуллын тархалт
5Бернуллийн процессУрвасан бином тархалт, Бернуллийн процесс, Бернуллийн процессын санамжгүй байдал, Бернуллийн процесстой холбоотой зарим санамсаргүй хувьсагч, тэдгээрийн магадлалын тархалт, Бернуллийн процессуудыг нэгтгэх болон хуваах
6Пуассоны процессГамма функц, гамма тархалт, Пуассоны процесс
7Санамсаргүй хувьсагчийн хувиргалтХувиргалтаар зохиогдох санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалт олох, Парето тархалт ба түүний хэрэглээ, тархалтын функцийн утгын тархалт ба жигд тархалт буюу санамсаргүй хувьсагч симуляцлах урвуу хувиргалтын арга
8Хамтын тархалт ба санамсаргүй хувьсагчдын хамааралХамтын тархалт, тухайн тархалт, санамсаргүй хувьсагчдын хамааралгүйн тодорхойлолт, нөхцөлт тархалт, нөхцөлт хамаарал, үржүүлэх дүрэм, бүтэн магадлалын томьёо, нөхцөлт математик дундаж, бүтэн дунджийн томьёо, санамсаргүй тоо ширхэг бүхий санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн дундаж ба дисперс
9Инженерчлэл дэх зарим хэрэглээ: Квантчилал, энтропи, эх шифрлэлтДохиог тоо руу шилжүүлэх буюу квантчилал, мэдээлэл, энтропи ба эх шифрлэлт, Shannon-ы эх шифрлэлтийн теорем
10Олон хэмжээст хэвийн тархалт ба шугаман загварКовариац болон корреляцийн коэффициент, түүний чанар, санамсаргүй векторын математик дундаж ба ковариацын матриц, олон хэмжээст хэвийн тархалт, олон хэмжээст хэвийн тархалттай санамсаргүй хувьсагчдын нөхцөлт тархалт ба шугаман загвар, тухайн корреляц
11Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэр, хязгаарын гол теоремХамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн тархалт, хуниас, санамсаргүй түүвэр, түүврийн дундаж, түүврийн дунджийн математик дундаж ба дисперс, хязгаарын гол теорем
12Хамааралтай хувьсагчдын дараалал, Авторегресс, Марковын хэлхээХамааралтай хувьсагчдын дараалал, Авторегрессийн загвар, Марковын хэлхээний тодорхойлолт, шилжилтийн магадлал, Марковын нөхцөл, заасан төлвүүдийг дайрах магадлал, тодорхой тооны шилжилтээр заасан төлөвт очих магадлал, төлвийн стационар болон асимптот стационар тархалт, төлвийн ангилал
13Инженерчлэл дэх хэрэглээ: Харилцан мэдээлэл, сувгийн багтаамж, сувгийн шифрлэлтНөхцөлт энтропи, харилцан мэдээлэл, Куллбэк-Лейблерийн зай, энтропи хэлхэх дүрэм, максимал энтропи, өгөгдөл боловсруулалтын тэнцэл биш, хүрэлцээтэй статистик, сувгийн багтаамж, сувгийн шифрлэлт
14Тархалтын параметрийн статистик үнэлэлтТархалтын хуулийн тухай таамаглал дэвшүүлэх, гистограмм, тархалтын параметр үнэлэх тухай, моментын арга, үнэлэлтийн хазайлт болон үнэлэлтийн дундаж квадрат алдаа, параметрийн итгэх завсар буюу завсран үнэлэлт, параметрийн итгэх завсар ба түүврийн хэмжээ
15Хамгийн их үнэний хувь бүхий үнэлэлт, Байесын үнэлэлтКошийн тархалт, тархалтын параметрийн хамгийн их үнэний хувь бүхий үнэлэлт, Байесын зарчим, приор ба постериор тархалт, Байесын статистик үнэлэлт, хамгийн их постериорын үнэлэлт, хамгийн бага дундаж квадрат алдаатай үнэлэлт, түүний чанар
16Статистик таамаглал шалгах, тархалтын загварын тохирцыг тогтоохСтатистик таамаглал шалгах тухай, статистик таамаглал ба түүний ангилал, статистик шинжүүр, шинжүүрийн нэг ба хоёр дугаар төрлийн алдаа, магадлалын утга буюу ач холбогдлын түвшин, шинжүүрийн чадал, шинжүүрийн няцаах муж ба итгэх завсрын уялдаа холбоо, тархалтын параметрийн тухай таамаглал шалгах, тархалтын хэлбэрийн тухай таамаглал шалгах, хи-квадрат шинжүүр