Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Магадлал ба санамсаргүй процесс
Сэдэв: 2. Дундаж болон дундаж квадрат хазайлт
Агуулга: Санамсаргүй хувьсагчийн математик дундаж болон дундаж квадрат хазайлт, стандарт хазайлт, момент үүсгэгч функц, Пуассоны болон геометр тархалт, Пуассоны томьёо, үзэгдэл болон санамсаргүй хувьсагчдын хамааралгүйн чанар
Хугацаа: 2 сарын 9 07:40 — 3 сарын 1 07:40



  1. Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн дундаж квадрат хазайлт нь тэдгээр хувьсагч тус бүрийн дундаж квадрат хазайлтуудын нийлбэртэй тэнцүү.


  2. Санамсаргүй хувьсагчийн стандарт хазайлт сөрөг тоон утгатай байж болох уу?


  3. Тэг дундаж бүхий симметр тархалттай санамсаргүй хувьсагчийн эерэг утгуудыг хоёр дахин өсгөж харин сөрөг утгуудыг хоёр дахин багасгавал түүний дундаж квадрат хазайлт хэрхэх вэ?


  4. Ажиглалтын төхөөрөмж дээр нэг цагт дунджаар 3 үзэгдэл бүртгэгджээ. Тэгвэл хоногт бүртгэгдэх үзэгдлийн тоог илэрхийлэх санамсаргүй хувьсагч ямар тархалттай байх вэ?


  5. Тэг дундаж бүхий симметр тархалттай санамсаргүй хувьсагчийн эерэг утгуудыг хоёр дахин өсгөж харин сөрөг утгуудыг хоёр дахин багасгавал түүний математик дундаж хэрхэх вэ?


  6. Тодорхой нэг үр дүн ажиглагдтал туршилт явуулна. Тэгвэл явуулах туршилтын тоо ямар тархалттай байх вэ?

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.