Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Магадлал ба санамсаргүй процесс
Сэдэв: 3. Тархалтын функц
Агуулга: Санамсаргүй хувьсагчийн тархалтын функц, тархалтын функц ба нягтын функцийн уялдаа холбоо, тархалтын квантил, математик дунджийн чанар, илтгэгч болон хэвийн тархалт, хэвийн тархалттай санамсаргүй хувьсагчийн шугаман хувиргалт, Муавр-Лапласын локал болон интеграл томьёо
Хугацаа: 2 сарын 16 07:40 — 3 сарын 8 07:40



  1. Тархалтын функц ба квантилын функц нь харилцан урвуу функцүүд юм.


  2. Дараах функцүүдийн аль нь санамсаргүй хувьсагчийн тархалтыг илэрхийлж чадах вэ?


  3. Нэг оюутан $X$ санамсаргүй хувьсагчийн тархалтын функц ашиглаж $\{1<X<2\}$ үзэгдлийн магадлалыг олох болов. Тэр үүнийг хэрхэн бодох вэ?


  4. Ховор тохиолддог үзэгдлийг судлахаар 100 удаа туршилт явуулахаар төлөвлөжээ. Уг үзэгдэл яг нэг удаа ажиглагдах магадлалыг ямар томьёогоор олох вэ?


  5. Автобус хүлээх хугацаа ямар тархалттай санамсаргүй хувьсагч вэ?


  6. $X$ санамсаргүй хувьсагчийн тархалтын функцийн $x$ цэг дээрх утга юу илэрхийлэх вэ?

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.