Хичээлийн сэдэв
Хичээл: Магадлал ба санамсаргүй процесс (APMA280)
Сэдэв: #5. Бернуллийн процесс
Зорилго
Бернуллийн туршилтын дараалал болон урвасан бином тархалтын мөн чанар, онцлог шинжийг танин мэдэж, Бернуллийн процессын санамжгүй байдал, процесст харгалзах санамсаргүй хувьсагчдын магадлалын тархалтуудын (бином, геометр, урвасан бином) уялдаа холбоог ойлгоно. Мөн хамааралгүй Бернуллийн процессуудыг нэгтгэх, хуваах алгоритм болон тодорхой тооны амжилт илрэх хүртэлх туршилтын дарааллыг магадлалын загвар болон симуляцын аргаар шинжилж бодит асуудлыг шийдвэрлэх арга зүйг эзэмшинэ.
Зорилтууд
- Урвасан бином тархалтын тодорхойлолт, түүний ашиглагдах нөхцөл, онцлогийг судлах.
- Бернуллийн процессын тодорхойлолт болон түүний санамжгүй шинж чанарыг мэдэх.
- Бином, геометр болон урвасан бином тархалтуудын харилцан хамаарал, уялдааг мэдэх.
- Хамааралгүй Бернуллийн процессуудыг нэгтгэх болон хуваах зарчмыг ойлгох.
- Бернуллийн процесс дахь тодорхой дугаартай амжилтад харгалзах туршилтын дугаар болон дараалсан амжилтын тоо зэрэг хувьсагчдын тархалтыг олж мэдэх.
- Бодит амьдралын бодлогуудыг магадлалын загвар болон Монте-Карло симуляцын аргаар харьцуулан шинжлэхэд сурах.
Товч агуулга
Урвасан бином тархалт, Бернуллийн процесс, Бернуллийн процессын санамжгүй байдал, Бернуллийн процесстой холбоотой зарим санамсаргүй хувьсагч, тэдгээрийн магадлалын тархалт, Бернуллийн процессуудыг нэгтгэх болон хуваах
Дэд сэдвүүд
- Урвасан бином тархалт болон түүний хэрэглээ, шинж чанар
- Симуляц ба урвасан бином тархалтын шийдүүдийн харьцуулалт
- Бернуллийн процесс ба түүний санамжгүй байдал
- Бернуллийн процесстой холбоотой магадлалын тархалтуудын уялдаа холбоо
- Хамааралгүй Бернуллийн процессуудыг нэгтгэх ба хуваах
- Бернуллийн процесс дахь тодорхой амжилтад харгалзах туршилтын дугаар болон дараалсан амжилтын тооны тархалт
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Урвасан бином тархалт болон Бернуллийн процессын үндсэн ухагдагдахуун, шинж чанарыг мэдэж авна.
- Түүврийн дисперс нь түүврийн дунджаас их буюу хэт дисперстэй тохиолдолд Пуассоны тархалт бус урвасан бином тархалтыг ашигладаг болохыг мэднэ.
- Бернуллийн процесстой холбогдох бином, геометр болон урвасан бином тархалтуудын ялгаа ба хоорондын уялдаа холбоог ойлгоно.
- Хамааралгүй Бернуллийн процессуудыг нэгтгэх болон хуваахад үүсэх шинэ процессуудын магадлалын онцлогийг мэднэ.
- Бернуллийн процессын санамжгүй байх чанар буюу өнгөрснөөс ирээдүйг урьдчилан хэлэх боломжгүй шинжийг мэднэ.
Чадвар
- Тодорхой тооны амжилт хүртэлх бүтэлгүйтлийн болон туршилтын тоотой холбоотой бодит асуудлыг урвасан бином тархалт ашиглан загварчилж, бодох ур чадвартай болно.
- Бернуллийн процесс дахь тодорхой асуудлуудыг зохих магадлалын тархалтыг нь ашиглан загварчилж улмаар тооцоолол хийн хариулт олж сурна.
- Практикийн зарим асуудал дахь онолын шийдийг симуляцын тусламжтай шалгаж сурна.
Хандлага
- Санамсаргүй үзэгдэл болон процессын зүй тогтлыг зөвхөн математик загвар төдийгүй симуляцын аргаар давхар судлах шүүмжлэлт сэтгэлгээ төлөвшинө.
- Практик дахь тодорхойгүй байдал, эрсдэлтэй нөхцөлд магадлалын онолын үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэр гаргах шинжлэх ухаанч хандлагатай болно.
Дараах асуултуудад 9 сарын 29 07:40 — 10 сарын 20 07:40 хугацаанд хариулна.