Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Магадлал ба санамсаргүй процесс
Сэдэв: 7. Санамсаргүй хувьсагчийн хувиргалт
Агуулга: Хувиргалтаар зохиогдох санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалт олох, Парето тархалт ба түүний хэрэглээ, тархалтын функцийн утгын тархалт ба жигд тархалт буюу санамсаргүй хувьсагч симуляцлах урвуу хувиргалтын арга
Хугацаа: 3 сарын 15 07:40 — 4 сарын 5 07:40



  1. Урвуу хувиргалтын аргаар ямар шинж чанар бүхий тасралтгүй санамсаргүй хувьсагчийг симуляцалж болох вэ?


  2. Юуг санамсаргүй хувьсагчийн хувиргалт гэдэг вэ?


  3. Сөрөг бус утга авдаг тасралтгүй санамсаргүй хувьсагчийн утгуудыг 3 дахин багасгавал нягт нь ямар болох вэ?


  4. Санамсаргүй хувьсагчийн утгуудыг нэг ижил хэмжээгээр өсгөвөл нягт нь хэрхэх вэ?


  5. Шугаман хувиргалтаар тархалтын ерөнхий хэлбэр өөрчлөгдөхгүй.

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.