Шалгалт

Хичээл: Өгөгдлийн шинжлэх ухааны програмчлал: Python, R, SQL
Шалгалтын нэр: Python
Хамрах сэдэв: 10, 12
Бодлогын тоо: 3
Нийт оноо: 15
Эхлэх цаг: 2025 оны 12-р сарын 22, 12 цаг 40 минут
Дуусах цаг: 2025 оны 12-р сарын 22, 14 цаг 10 минут
Цагийн бүс: Asia/Ulaanbaatar


Шалгалт эхлэх болоогүй байна.

Шалгалтаас өмнө шалгалт өгөхдөө ашиглах баталгаажуулах кодоо мэдэж авах бас шалгалтын журам, заавартай танилцах зэрэгт анхаарлаа хандуулна уу.

Баталгаажуулах кодыг SISi-д оруулах эсвэл SISi имэйл хаяг руу илгээх гэсэн хоёр аргаар оюутнуудад хүргэнэ.

Шалгалтын журам

  1. Шалгуулагч нь шалгалт өгөхийн тулд системд заавал нэвтэрч орно.
  2. Нэвтрэхэд SISi ID дугаар болон баталгаажуулах код ашиглана.
  3. Нэвтрэхэд ашиглах баталгаажуулах кодыг шалгалт эхлэхээс өмнө SISi системд оруулсан байна. Үүнийг мөн уг веб сайтаар дамжуулан авах боломж бий бөгөөд тус кодыг шалгалтын системд бүртгэлтэй SISi имэйл хаяг руу илгээнэ. Ийм имэйл нь SISi имэйл серверийн тохиргооноос шалтгаалан хүрч очихгүй байх явдал гардагийг анхаарна уу. Түүнчлэн баталгаажуулах код дахин илгээх үед системийн зүгээс тодорхой хязгаарлалт тавьж болно.
  4. Шалгалтын системийг JavaScript идэвхжүүлсэн, сүүлийн үеийн веб хөтөч дээр ажиллуулна.
  5. Шалгуулагч нь системийн зүгээс оноож өгсөн бодлогуудыг л бодно. Оноосон бодлогыг солих, дэс дарааллыг өөрчлөх, бодолт буюу хариугаа буцаж засах боломжгүй.
  6. Хэд дэх бодлогоо бодож байгаа болон хэчнээн бодлого үлдсэн зэргийг шалгуулагч өөрөө хянана.
  7. Шалгалтад хоёр төрлийн цагийн хязгаарлалт тавина. Үүнд нэг дүгээрт шалгалтын системийн ажиллаж эхлэх болон дуусах цаг, хоёр дугаарт бодлого бодох цаг гэсэн хоёр хязгаарлалт байна.
  8. Бодлого бодох цагийн хязгаарлалт бодлогын хүндрэлээс шалтгаалж харилцан адилгүй байж болно.
  9. Бодлого бодох цагийн хязгаарлалт шалгалт дуусах хугацааг давж гарахгүй. Өөрөөр хэлбэл шалгалт дуусахаас өмнө амжиж нэвтрэх нь шалгалтыг цааш үргэлжлүүлэх шалтгаан болохгүй.
  10. Бодлогын өгүүлбэрийг серверээс дуудсанаар бодолтын хугацаа гүйж эхэлнэ. Хугацааг дунд нь зогсоох, буцаах, ахин эхлүүлэх боломжгүй.
  11. Бодлогын хариу хүлээн авах хугацаа дуустал хэчнээн минут болон секунд үлдэж байгааг бодлогын хуудас дээр ил харуулна. Үүнтэй холбоотой аливаа асуудал гарвал зөвхөн сервер дээрх цагийг баримтална.
  12. Бодлогын хариу илгээх нь ерөнхийдөө дараагийн бодлогыг дуудаж ачаалах тушаал болно. Харин Python болон R хэлээр код бичих, SQL куэри бичих даалгаврын хувьд зөв хариултлаа дахин дахин оролдох боломжтой.
    Python хэлээр код бичих даалгаврын хариултыг MagadlalComExam модулын submit_solution() функцээр дамжуулан илгээнэ. Бодолт бичсэн кодоо текст байдлаар дамжуулна. Модулыг дараах хоёр аргын аль нэгээр суулгана.
    • PyPI дээрээс суулгах
      pip install MagadlalComExam
    • www.github.com сайтаас суулгах
      git clone https://github.com/makhgal-ganbold/MagadlalComExam
      cd MagadlalComExam
      pip install .
    R хэлээр код бичих даалгаврын хариултыг magadlal.com.exam багцын submit_solution() функцээр дамжуулан илгээнэ. Бодолт буюу бичсэн кодоо бүлэг тушаал байдлаар дамжуулна. Тус багцыг дараах хоёр аргын аль нэгээр суулгана.
    • www.magadlal.com сайтаас суулгах
      install.packages("https://www.magadlal.com/download/magadlal.com.exam_1.0.0.tar.gz", repos = NULL, type = "source")
    • www.github.com сайтаас суулгах
      install.packages("devtools")
      devtools::install_github("makhgal-ganbold/magadlal.com.exam", upgrade = "never")
    submit_solution() функцийг дуудаж ажиллуулахад httr, jsonlite, stringr, grDevices зэрэг багц шаардлагатай.
    Багц суулгах үед "is not writable" гэсэн алдаа гарвал энэ нь багц суулгах хавтас дотор файл үүсгэх боломжгүй буюу бичих эрхгүйгээс шалтгаалсан байдаг. Ийм тохиолдолд бичих эрхийг тохируулна. Хэрэв тэгж чадахгүй бол R (эсвэл Positron, RStudio) програмыг админ эрхээр нээн ажиллуулж байгаад суулгах тушаал өгнө. Үүний тулд тухайлбал Windows үйлдлийн системийн хувьд тус програмын link, icon эсвэл shortcut дээр хулганы баруун товчлуурыг дарахад гарах цэс дэх "Run as administrator" дээр дарна.
  13. Тухайн бодлогын хариултыг заасан цаг хугацааны хязгаар дотор багтааж илгээгээгүй бол автоматаар тэг оноо авна.
  14. Тухайн бодлогын хариултыг илгээх хугацааны сүүлийн 1 минут руу ороход нэг удаа, 30 секунд рүү ороход хоёр удаа, 15 секунд рүү ороход гурван удаа дуут дохио өгнө. Энэхүү дуут дохио нь таны веб хөтөч дээрх сайтын тохиргоо доторх sound сонголт mute болсон, төхөөрөмжийн дуу авиаг хаах юм уу сул болгосон зэрэг шалтгааны улмаас сонсогдохгүй байж болохыг анхаарна уу.
  15. Шалгалтын дундуур завсарлах явдлыг үл дэмжих бөгөөд гарцаагүй тохиолдолд бодлогын хариугаа илгээлгүй орхих, веб хуудсыг хаах, шинээр ачаалах зэрэг үйлдэл хийж болно. Ийнхүү орхисон бодлогын оноог автоматаар тэглэнэ. Дараа дахин шинээр нэвтрэхэд хэрэв өмнөх бодлогын хугацаа дуусаагүй бол тус бодлогоос эсрэг тохиолдолд үлдсэн бодлогоос эхлэн цааш үргэлжлүүлнэ.
  16. Шалгуулагч хоосон хариу илгээж болох бөгөөд үүнийг тухайн бодлогыг бодож чадахгүй байгаагаас үүдэлтэй хэмээн үзэж болох тул аливаа хоосон хариуг хүлээж авна. Гэхдээ серверийн зүгээс санамсаргүй байдлаар хоосон хариу илгээхээс сэргийлж үнэхээр хоосон хариу илгээх эсэхийг шалгуулагчаас лавлаж асууна.
  17. Шалгуулагч шалгалтыг товлосон цагт, зөвхөн нэг удаа өгнө.
  18. Шалгалтын бүх бодлого нэг ижил оноотой байна.
  19. Шалгалтын дүнг зөвхөн эцсийн нийт оноо байдлаар гаргана.
  20. Шалгалтын дүнг шалгалт бүрэн дуусахаас өмнө мэдээлэхгүй.
  21. Шалгуулагч нь комьютер болон гар утас зэрэг төхөөрөмж доголдох, сүлжээ тасалдах, програм гацах, програмын хувилбар гологдох зэрэг аливаа эрсдлээ өөрөө хариуцна. Шалгуулагч бүрийн үйл ажиллагаа үүнд алдаа эндэгдэл, баталгаажуулах кодоо гуравдагч этгээдэд дамжуулах, алдах, гээх, системийг хуурч мэхлэхээр оролдох зэрэг санаатай болон санамсаргүй аливаа үйлдлийг багшийн зүгээс биечлэн харж хянах боломжгүй тул шалгуулагч ямарваа гомдол, маргаан үл гаргах бөгөөд тус веб сайтаар дамжуулан шалгалт өгөхөд тулгарч буй бэрхшээлийг зөвхөн мэдээлж болно.
  22. Шалгалт өгөхөөр нэвтэрч орох нь журамтай танилцаж, дагаж мөрдөхөө баталсан явдал болно.