Статистикийн хичээлүүд

Магадлалын онол, математик статистикийн нээлттэй цахим хичээлүүд

Хичээл тус бүрийн сэдвийн хамрах хүрээг нарийн төлөвлөж, агуулгыг нь нягт уялдаатай гаргасан тул суралцагч та судлахаар сонгосон хичээлээ эхнээс нь алгасалгүй үзвэл зохимжтой. Мөн хичээлүүд өргөн хүрээ хамарсан, баялаг агуулгатай тул ахиу цаг зарцуулж, мэрийж үзэх шаардлага тулгарна. Үзэж сурсан зүйлээ бататгах, өөрийгөө сорих, шалгалтдаа бэлдэхийн тулд сэдэв бүрт холбогдох бодлогуудыг цаг тухайд нь бодоорой.


Магадлал ба санамсаргүй процесс


Электроник болон холбооны инженер мэргэжлээр суралцаж буй оюутнуудад магадлал, санамсаргүй хувьсагч, санамсаргүй процесс, статистикийн үндсэн мэдлэг олгох зорилготой хичээл

Үзэх

Магадлал ба статистик


Статистикийн мэргэжлийн бус хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад магадлалын онол, математик статистикийн үндсэн ойлголт өгөх хичээл

Статистик бол өгөгдлөөс шинэ мэдээлэл, мэдлэг гарган авах арга замыг судалдаг математикийн нэг том салбар юм. Өгөгдөл цуглуулахад тохирох арга сонгох, зөв шинжилгээ хийх, зохистой загвар сонгох, оновчтой дүгнэлт гаргахад статистикийн мэдлэг танд зайлшгүй хэрэг болно. Үнэндээ статистик бол шинжлэх ухааны аливаа салбарт судалгаа хийх, өгөгдөлд үндэслэн шийдвэр болон прогноз гаргахад ашигладаг хамгийн чухал хэрэгсэл юм. Тус хичээл нь статистикийн математик үндэс суурь болох магадлалын онолоос эхэлж эцэстээ статистикийн сонгодог арга техникүүдийг орчин үед өргөн ашиглах болсон Байесын зарчимтай зэрэгцүүлэн авч үзнэ.

Үзэх

Статистик програмчлалын R хэл


МУИС-ийн Статистик хөтөлбөрийн STAT305 хичээлийн цахим хуудас

Энэхүү хичээлийг амжилттай судалснаар R хэлний цогц ойлголттой болохын зэрэгцээ R програмыг бие даан гүнзгийрүүлэн судлах, статистик өгөгдөл дээр ашиглаж шинжилгээ хийх, статистик тооцоолол болон машин сургалтын програм хөгжүүлэхэд шаардагдах програмчлалын суурь мэдлэг чадвар эзэмших, мөн код бичиж ажиллуулдаг өөр бусад статистикийн болон математикийн програмуудтай ажиллахад шаардлагатай суурь зарчмуудыг ойлгох зэрэг ач холбогдолтой.

Үзэх

Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ


МУИС-ийн Статистик хөтөлбөрийн STAT402 хичээлийн цахим хуудас

Энэ хичээл нь оюутанд олон хэмжээст өгөгдөл дээрх статистик шинжилгээнүүдийн талаарх мэдлэг болон тэдгээрийг ашиглаж өгөгдөл дээр шинжилгээ хийх чадвар олгох зорилготой. Тус хичээлээр олон хэмжээст тархалт, олон хэмжээст хэвийн тархалт болон ангилал хийх, хэмжээс бууруулах, холбоо хамаарлыг хэмжих ба задлан шинжлэх, өгөгдөл дэх үндсэн хүчин зүйлс, тэдгээрийн хэв шинжийг илрүүлэх зэрэгт холбогдох статистик арга үзнэ.

Үзэх

Монте Карло симуляц


Монте Карло симуляц хичээлийн цахим хуудас

Энэхүү хичээлээр имитац шинжилгээний суурь болдог статистик загварчлал ба Монте Карло аргатай танилцана. Монте Карло арга гэдэг нь санамсаргүй түүвэр ашиглаж тоон үр дүнд хүрдэг тооцооллын арга техник юм. Санамсаргүй хувьсагч, санамсаргүй процесстой холбоотой бөгөөд аналитик аргаар шийдэхэд бэрхшээлтэй бодлогын ойролцоо шийд олох гол арга бол Монте Карло арга юм. Компьютер, тооцоолох төхөөрөмжийн хүчин чадал ахих тусам тус аргыг хэрэглэх явдал улам бүр өсөн нэмэгдэж байна.

Үзэх

Үйлчилгээ

YouTube суваг

Магадлалын онол, математик статистик болон статистикийн R хэл буюу R програмын цуврал хичээл

Блог

Блог дахь "Статистик" болон "R хэл" шошготой бичвэрүүд

GitHub агуулах

Статистикийн чиглэлд дийлэнх хувийг нь R хэлээр бичсэн эх кодын нээлттэй агуулах