Статистик болон статистикч мэргэжлийн танилцуулга

Статистик, статистикч мэргэжил болон МУИС дээр хэрэгжиж буй "Статистик" бакалаврын сургалтын хөтөлбөрийн танилцуулга

Статистик гэж юу вэ?

Статистик нь өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах арга загваруудаас тогтох математикийн шинжлэх ухаан юм.

Статистикч гэж хэн бэ?

Статистикч нь математик актуар тооцоолол статистикийн үзэл баримтлал онол, үйлдлийн загвар, техник барилыг боловсруулах, хөгжүүлэх судалгаа хийх, энэхүү мэдлэгээ инженерчлэл, бизнес, нийгмийн зэрэг ухааны талбарт төрөл бүрийн ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглана.

  • Зэрэглэл

    2015 оны байдлаар АНУ-д статистикч нь нийт ажил мэргэжлийн дунд 4 дүгээр байрт эрэмбэлэгджээ.

  • Эрэлт хэрэгцээ

    2015 оны байдлаар дэлхий даяар 4.4 сая ажлын байранд статистикч мэргэжилтэн шаардагдахаас 1/3 хувь дээр нь л анкет бөглөгджээ.

  • Тренд

    Монгол төдийгүй дэлхийд эрэлт, хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй data scientist, data analyst зэрэг ажлын байранд ажиллах боломжтой.

  • Үнэлэмж

    Нийгэм хөгжихийн хэрээр эрэлт хэрэгцээгээ даган статистикчдын нэр хүнд, цалин хангамж улам бүр өсдөг.

  • Хөрвөх чадвар

    Статистикч бол хамгийн универсал мэргэжлүүдийн нэг.

  • Цалин

    2015 оны байдлаар АНУ-д статистикчдын жилийн дундаж цалин 79191 USD байна.

Мэргэжлийн онцлог, давуу тал

Статистик болон статистикч мэргэжлийг онцлох зарим шалтгааныг дор дурдав.

  1. Статистик нь шинжлэх ухаанч судалгаанд танин мэдэхүйн гол хэрэгсэл болдог бөгөөд өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах арга загваруудыг багтаасан математикийн шинжлэх ухаан юм.
  2. Орчин үед бизнес, улс төр, техник технологийн үйл ажиллагааг хөтлөн явуулах, удирдах, шийдвэр гаргах явдал нь зөн совин эсвэл туршлага бус харин өгөгдөл, түүн дээрх судалгаа, шинжилгээнд тулгуурлах болжээ.
  3. Мэдээллийн технологийн эрчимтэй хөгжлийн үр дүнд асар их өгөгдөл хуримтлагдсан бөгөөд хэмжээ нь цаашид тасралтгүй өсөх хандлагатай байна. Энэхүү их өгөгдлийг боловсруулах, шинжлэн судлах мэдлэг чадвар бүхий боловсон хүчин хомсдолтой байгаа бөгөөд эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөх төлөвтэй байна.
  4. Автоматжуулалт, хиймэл оюун ухааны хүч түрэлтээр цөөнгүй ажлын байр үгүй болсон эсвэл ойрын ирээдүйд устах өндөр магадлалтай байна. Харин статистикчид хиймэл оюун ухаан бүтээх, хөгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог.
  5. Орчин цагт статистикийн мэдлэг, чадвар зөвхөн шинжлэх ухаан, өндөр технологи, төр болон бизнесийн удирдлага зэрэгт бус харин хаа сайгүй шаадлагатай болно гэж таамаглаж байна. Тухайлбал Америкийн математикч, математик статистикийн нэрт зүтгэлтэн Samuel S. Wilks ""Статистик сэтгэлгээ нь нэг л өдөр идэвхтэй иргэдийн хувьд уншиж бичих чадвар шиг зайлшгүй шаардлагатай болно." гэж H.G. Wells-ийн хэлсэн нь зөв бололтой!" хэмээн онцлон хэлжээ.

Мэргэжлийн мэдлэг, ур чадвар

Статистикч нь дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна.

  1. Статистик болон математикийн шинэ арга, онол, үзэл баримтлал зохиох
  2. Асуудал шийдэхэд ямар өгөгдөл шаардлагатайг тогтоох
  3. Математик болон статистикийн онол, арга техникийг бизнес, инженерчлэл, байгалийн шинжлэл болон бусад салбар дахь практик асуудал шийдэхэд хэрэглэх
  4. Санал асуулга болон туршилтын загвар гаргах, өгөгдөл цуглуулах
  5. Өгөгдөл шинжлэхэд ашиглах статистик болон математик загвар хөгжүүлэх
  6. Өгөгдөл тайлбарлах болон өгөгдөл дээрх шинжилгээний тайлан гаргах
  7. Өгөгдөл шинжлэх замаар бизнессийн болон улс төрийн зэрэг аливаа шийдвэр гаргахад туслах, оновчтой байдлыг нь сайжруулах

Ажлын байр

Статистикч нь дараах чиг үүрэг бүхий ажлын байрт ажиллах боломжтой.

  1. математик, актуар тооцоолол статистикийн үзэл баримтлал, онол, үйл техник арга барил боловсруулах, хөгжүүлэх, судалгаа хийх
  2. математикийн зарчим, онол, загварчлал техникийг инженерчлэл, байгаль, нийгэм амьд бодисын шинжлэх ухааны талбарт төрөл бүрийн ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглах
  3. удирдлагад тулгараад буй асуудалд логик шинжилгээ хийх, тухайлбал орц-гарцын үр ашгийн асуудалд компьютераар програмчлан шийдэл олох үүднээс асуудал бүрт тохирох математик загварыг томьёолж боловсруулах
  4. амь нас, эрүүл мэнд, нийгмийн даатгал ижил төрлийн даатгалыг тэтгэврийн тогтолцоонд шилжүүлэх ажиллагааг боловсруулах
  5. математик, статистик, магадлалын болон эрсдлийн онолыг ашиглан ирээдүйн үйл явдлын санхүүгийн үр дагаварыг тооцоолох
  6. статистик судалгаа хийх, статистик мэдээлэл цуглуулах ажлыг төлөвлөн зохион байгуулах
  7. статистик тоо мэдээг үнэлэх, боловсруулах, судлах болон судалгааны асуулга бэлтгэх, танилцуулах, хэвлэлтэд бэлтгэх
  8. бизнес болон эмчилгээ тэрчлэн байгаль, нийгэм, амьд бодисын ухаанд ашиглах төрөл бүрийн мэдээ баримт цуглуулах арга, статистик арга техник ашиглах, энэ талаар мэдээ баримтын найдвартай байдлыг тодорхойлох, зөвлөгөө өгөх
  9. эрдэм шинжилгээний баримт бичиг, тайлан гаргах
  10. математик, актуар тооцоо болон статистикийн туслах ажилтан, конторын статистик ажилтны ажил үүрэгт хяналт тавих